Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн эргэн төлөлтөөр нийт 31 төсөлд 303.5 сая төгрөгийг олгоно

2017-05-22

Энэ онд Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 83 иргэн, хуулийн этгээд төсөл ирүүлсэн юм. “Сум хөгжүүлэх сан”-гийн журамд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан 12 аж ахуй нэгж , 19 иргэнд өмнөх жилийн зээлийн эргэн төлөлтөөр нийт 303.5 сая төгрөгийг олгохоор баталж өнөөдөр /2017.05.22/ Дархан сумын Засаг дарга зээлийн гэрээ байгуулав.

Энэ удаа натротийн үйлчилгээг Дархан сумын ЗДТГ-т түр ажиллуулсан нь иргэдэд явдал чирэгдэл гаргахгүйгээр цаг зав, унааны зардлаа хэмнэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл боломжийг олгожээ. Сум хөгжүүлэх сангаас иргэнд 8, аж ахуй нэгжид 15 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай олгох аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%