Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МАНЛАЙЛАЛ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2017-05-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас төр иргэний гүүр, дуу хоолой болсон Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах, нийт төлөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Манлайлал- Иргэний оролцоо” сургалтыг энэ сарын 19-ний өдөр вакумжуулсан хэлбэрээр зохион байгууллаа. 

Сургалтыг Тиймворк тимплей сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд багаар ажиллах, үр нөлөөтэй баг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоог хангах, төлөөлөгчдийн манлайлал, манлайлагчийн хөгжил зэрэг сэдвийг хүрээг хамарсан байна.Энэхүү сургалтанд дүүргийн Төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд   оролцлоо. 
Энэхүү сургалтын зорилго нь төр иргэний хоорондын харилцааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, төрийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийг хэрхэн татан оролцуулахад оршиж байгаа юм.  

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Сургалтад идэвхтэй оролцсон Төлөөлөгчиддөө баярлалаа. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%