Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ, ТҮР СААТУУЛАХ БАЙРАНД БАЙРШУУЛАХ АСУУДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВНА

2017-05-23

Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийг зохицуулж, замын хөдөлгөөнд оролцуулах цаашлаад зөвшөөрөгдөөгүй газруудад зогссон тээврийн хэрэгсэл болон жолоочид хариуцлага тооцох үүднээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулахаар судалж байна. 
Уг асуудлыг  иргэдээр хэлэлцүүлэхээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хууль, эрх зүйн  хэлтэс хамтран нээлттэй хэлэлцүүлгийг санал 2017 оны 05 дугаар сарын 24-ний 10.00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион явуулна.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажээ. 
Үүнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам талбайн хамрах хүрээ цагийг тусгасан аж. 
Тодруулбал: Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос 6 дугаар багийн Гэгээ дэлгүүр хүртэлх зам байнгын, 5 дугаар багийн 18-ын буудлаас Өргөө багийн 4 замын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас Дархан номин хүртэлх уулзвар, 11 дүгээр баг ОУХТ-ийн баруун талын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас АЗДТГ-ын уулзвар, Анагаахын их сургуулийн уулзвар хүртэлх замуудад өглөөний 08.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл түр болон удаан хугацаагаар зогсохыг хоригложээ. 
Тус заагдсан цэгүүдэд тогтоосон цагт зогссон тохиолдолд ачиж тээвэрлэх үйлчилгээ хэрэгжих юм байна. Энэхүү тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажлуулах үйл ажиллагааг Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэх юм байна.
Гэхдээ уг асуудлыг иргэдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%