Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2017 ЭХЭЛЛЭЭ

2017-05-23

       Ширээ нурууны газар нутаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт харьяалагддаг. Харин тэнд амьдардаг иргэдийн 90 хувь нь Дархан-Уул аймгийн харьяат иргэд байдаг. Тэгвэл энэ 2 аймгийн хувьд асуудал болоод байсан Ширээ нурууны цахилгаанд холбогдоогүй иргэд тун удахгүй цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдахаар боллоо. 
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК ажил мэргэжлийн уралдаанаа Сэлэнгэ аймгийн сайхан сумын нутагт буюу Ширээ нуруунд зохион байгуулахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан –Уул аймгийн засаг дарга С.Насанбат тэргүүтэй удирдлагууд Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Сайнцог тэргүүтэй удирдлага төлөөллүүд болон дархан сумын 2-р багийн иргэд оролцсон юм.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийнхан ширээ нуруунд 0,4 кВ-ын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах бөгөөд Ширээ нуруунд амьдардаг айл өрхийг 100 хувь ухаалаг тоолуурын сүлжээнд холбох юм . 
Ширээ нуруунд одоогоор 850 гаруй айл өрх байдгаас 10 хувь нь Сэлэнгэ аймгийн иргэд харин үлдсэн 90 хувь нь Дархан-Уул аймгийн иргэд байдаг байна. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажил мэргэжлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн 3 салбар, Төв аймгийн 1 салбар Дархан-Уул аймгийн 2 салбар нийтдээ 6 салбарын 130 гаруй хүмүүс оролцох юм. 5 хоногийн туршид тэд богино хугацаанд чанартай цахилгаан дамжуулах агаарын шугамаа барьж байгуулан шилдэг салбараа шалгаруулах аж. Энэ ажилд 20 гаруй бие даасан тусгай төхөөрөмжтэй машин механизм ашиглах юм. Сүүлийн 2 жилд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байсан цахилгаангүй айл өрхийг цахилгаанд холбох энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 1,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. 5 хоногийн дараа Ширээ нурууны айл өрхүүд найдвартай цахилгаан хангамжтай болж, 100 хувь ухаалаг тоолуурын сүлжээнд холбогдох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%