Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЖАРГАЛАНТ СУМЫН ҮР ТАРИА ТАРИАЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-05-23

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа. Ерөнхий сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй хүмүүс оролцлоо. Тус компани энэ онд 3000 мянган га талбайд улаан буудай тарихаар төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн 4 дүгээр сарын 8-наас тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар тариалалт 93 хувьтай явагдаж байгаа аж. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд албаны хүмүүст талархлаа илэрхийллээ.2

Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагдан 5 дугаар сарын 5-наас аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Манай аймаг энэ жил 93 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай явагдаж байна. Мөн 6500 га талбайд төмс, 900 гаруй га талбайд хүнсний ногоо, 7000 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалахаар төлөвлаад байгаа юм.3

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%