Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2017 оны 05
дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт Аймгийн Засаг даргын зөвлөл 88 хувийн
ирцтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд “Залуучуудын боловсрол, хөгжил” аймгийн дэд
хөтөлбөрийн төслийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга
А.Амгалан танилцууллаа.
Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжин, бүтээлч, ёс зүйтэй, соёлтой иргэнийг төлөвшүүлж, тэдний хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд аймгийн засаг даргын зөвлөлийн өмнөх хурлаар гишүүд залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, залууст чиглэсэн зорилтуудыг ялгах зэрэг хэд хэдэн саналуудыг гаргасан юм.
Эдгээр саналуудыг хөтөлбөрт бүрэн тусгасан ба энэ удаагийн Зөвлөлийн хурлаар дэмжигдэн, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.