Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАЙР ДҮҮРЭН ГАР АЯНЫ НЭЭЛТ БОЛОВ

2017-05-25

     Эрдэм боловсрол, Эрч хүч, Эв нэгдэл = Хамтын хүч гэсэн уриатай ажилладаг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн түүхт ойн баярын хүрээнд “Хайр дүүрэн гар” аяныг өрнүүлж, зорилтод бүлгийн 55 эмэгтэйд тусламж үзүүлэхээр болжээ. 

       Энэ хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Хайр дүүрэн гар” аяны нээлтийн арга хэмжээг  /2017.05.24/ Дархан-50 цогцолборт зохион явууллаа.

    Нээлтэд аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон хэлтсийн удирдлагууд, эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн болон анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн оролцсон бөгөөд Эмэгтэйчүүдийн холбооны гүйэтгэх захирал Б.Цэвэлмаа уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хайр дүүрэн гар” аянд Хөдөлмөр халамжийн байгууллагаас байнга тусламж аваад байдаггүй өрх толгойлсон, ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй ч боломжоор аязгаарлагдмал,  өвчтэй боловч санхүүгийн боломжгүйн улмаас эмчлүүлж чаддаггүй, амьдралд нь хэн нэгнээс багахан ч атугай дэм өгвөл урагшлах хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүдийг хамруулах зорилготой хэмээн онцолсон юм.  

       "Хайр дүүрэн гар" хүмүүнлэгийн аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт байцаагчаар ажиллаж байгаа Рэнцэн овогтой Цэндмаад аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сэтгэлийн дэм хайрлалаа.

      Мөн үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны шилжин явах цомыг “Дархан-Ус суваг” ХК хүлээлгэн өгсөн бөгөөд тус байгууллага нь өөрийн компаний өрх толгойлсон эх болон эцэгт сэтгэлийн хандив гардууллаа. 

       Түүнчлэн "Лак лайф - Их монгол" ХХК-ийн хамт олон тус аянд нэгдэж, 3 сая төгрөгийн эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн хандивласан бөгөөд Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-аас нэг өрхийн цахилгааны утс монтажийг шинэчилж өгөхөөр болсон юм.

            2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү аянд нийт Дарханчууд та бүхнийг нэгдэхийг урьж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%