Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2017-05-26

Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон хууль, хяналтын байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, төрийн үйлчилгээг шууд үзүүлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12:00-16:00 цагт Олон улсын худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулна.
Тус арга хэмжээний хүрээнд Төлбөрийн чадваргүй иргэдэд нотариатын болон Өмгөөллийн үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээс гадна оролцогч 12 байгууллагаас 25 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг доороос үзүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%