Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө

2017-05-29

Өнөөдөр хуралдсан аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга нийт удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн юм. Төсвийг Шинэ шатанд гаргах, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл хөтөлбөрүүд эхнээсээ шалгарч ирэх 7 хоногоос санхүүжилтээ авна.
Иймд өөрийн харьяа баг хороонд хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллах, хяналтыг тавих, хичээл сургууль амарч байгаатай холбогдуулан боловсролын салбарынхан эцэг эхчүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө авахгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ хийх, татварын орлогын бүрдүүлэлтийг хангаж орон нутгийн төсвийг бүрдүүлэн ажиллах, аймаг орон нутгаас хийгдэж байгаа ажлуудад хамтран оролцох, өвөлжилттэй холбоотой баг дээрээ байгаа хүндрэлтэй асуудлынхаа талаар одооноос аймаг орон нутагтаа мэдээлэх, хамтын уялдаа холбоогоо сайжруулах ажиллах хэрэгтэйг үүрэг болгосон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%