Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаарх мэдээллийг хүнс үйлдвэрлэгчдэд өглөө

2017-05-29

Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар хэд хэдэн бодлого, зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд /2017.05.24/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, Стандарт Хэмжил Зүйн Хэлтэс, Мэргэжлийн Хяналтын Газар, Стандарт Хэмжил Зүйн Хэлтсээс бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаарх мэдээллийг аймаг үйл ажиллагаа явуулж байгаа хүнс үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Дотоод үйлдвэрийн болон экспорт, импортын бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын гэрчилгээг хэрхэн олгох талаар ярилцаж 12 нэр төрлийн бүтээгдэхүүнд үйлчилгээний баталгаажуулалт өгөх тохирлын үнэлгээг явуулсан байна. Бүтээгдэхүүнийг баталгаажуулснаар хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар сайжирч олон улсын зах зээлд өрсөлдөх улмаар эдийн засгаа хөгжүүлэх боломж нээгдэх ажээ. Хүнс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нарт бэлтгэл ажил хангуулах үүднээс уг стандартыг хэрэгжүүлж эхлэх хугацааг 2017 оны 7 дугаар сарын нэгнээс мөрдөхөөр болжээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%