Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 23 мянга орчим иргэн элэгний B,C вирүсийн үзлэг шинжилгээнд хамрагдана

2017-05-29

"Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн нээлт өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр /2017.05.29/ нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Дархан сумын 13 дугаар багт байрлах “Амин холбоо” өрхийн эмнэлэгт болсон нээлтэнд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, 13 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 13 дугаар багийн ИНХ-ын дарга, Дархан сумын 13,14,16 дугаар багийн Засаг дарга нар болон өрхийн эмнэлгийнхэн, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт энэ жил 40-65 насны иргэдийг хипатит B,C вирүсийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар тусгагдсан аж. Дархан-Уул аймгийн хэмжээнд 23 мянга орчим иргэн дээрх үзлэг шинжилгээнд хамрагдах бол Дархан сумын 13,14,16 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд 3 мянгаад хүн үзлэг шинжилгээнд орохоор байна.
Иргэд хөтөлбөрийн эхний үе шат буюу 2017.05.29 нөөс 2017.07.05 хүртэл хугацаанд B,C верүстэй эсэхээ тодорхойлуулна. Харин 2017.07.05 наас 2017.08.05 хүртэл явагдах 2 дахь үе шатанд B,C вирүстэй оношлогдсон хүмүүсийн сорьцыг магадлан итгэмжлэгдсэн лабораториудруу тээвэрлэн тоолуулах ажил хийгдэх юм байна. Харин аяны 3 дугаар шатанд вирүс илрээгүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах аж. Мөн эрх авсан эмийн сангуудаар дамжуулан B,C вирүстэй хүмүүст элэгний эмийг эрүүл мэндийн даатгалаар олгох ажил ч явагдах юм.

Манай аймгийн хэмжээнд жилд 200 аад хүн шинээр хавдраар оношлогдон хяналтанд ордог байна. Үүний 70 гаруй хувийг элэгний хавдар эзэлдэг аж. Зөвхөн манай аймаг төдийгүй улсын хэмжээнд хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлэхэд хүргэж байна. Цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих хандлагатай байгаа учир уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%