Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-05-29

“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх болон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гэмт хэргийг бууруулах боломж ...” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэний танхимд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өлгий сумын удирдлага, Цагдаагийн газрын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнууд, багийн Засаг дарга нар оролцсон ба гэмт хэргийг бууруулах арга зам, боломжийн талаар хэлэлцэн цаашид иргэн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сахин биелүүлэх талаар багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарын  хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%