Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАНЫ ИРГЭД ОЮУНЛАГ-АВЬЯАСЛАГ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-05-31

Дархан-Уул аймаг хотын статустай болох, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг Үйлдвэрлэл-Шинжлэх ухаан–Технологийн загвар хотын жишгээр хөгжүүлэх зорилгын хүрээнд “Дарханы иргэд оюунлаг-авьяаслаг”  аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батжаргал  Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа.
Дэлхий нийтэд “Ухаалаг засаглал”, “Ухаалаг эдийн засаг”, “Ухаалаг үйлчилгээ”, “Ухаалаг орчин” гэж томьёолж иргэдийнхээ төлөө “Илүү сайн хот”-ыг цогцлоон байгуулах, нөгөө талаас иргэн хүн нь “Илүү сайн амьдрал”-ыг цогцлоон бүрдүүлэхэд оролцохын тулд иргэд нь  илүү “Оюунлаг Ухаалаг авьяаслаг” байх шаардлага бий болдог.
Хөтөлбөрийн хүрээнд Хотын иргэн хүний ахуйн соёл, нийгэм соёлын ойлголт хэм хэмжээг иргэддээ таниулж эзэмшүүлэх, хуулийг чанд сахиж хуулийн өөрчлөлт шинэчлэл бүртэй танилцаж хуулийг ажил гэр, сургууль дээрээ хэрэгжүүлэх,  шударга бус, эсвэл ялгаварлан гадуурхсан шинжтэй ямар нэгэн тодорхой хуулийн заалтын эсрэг хуулиар зөвшөөрөгдсөн арга барилаар тэмцэх нь соёлтой  хариуцлагатай иргэний нэг үүрэг гэдэг ойлголт хандлагыг иргэддээ төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%