Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2017-06-02

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэсээр манай орон 65 дахь жилтэйгээ золгож байна. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож хүүхэд багачууддаа баяр хүргэлээ. Мөн манай аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын ажилтан албан хаагчид болон боловсролын байгууллагууд болох сургууль цэцэрлэгүүдийн багш, удирдлагууд, тэргүүний манлайлагч сурагчдын төлөөллүүд хүүхэд багачуудаа хүндэтгэн жагссан юм.

Энэ өдөр аймаг, улсын олимпиад, уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг болон тэднийг бэлтгэсэн багш нарт баяр хүргэн, шагнаж урамшууллаа. Манай аймгийн хэмжээнд “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг чихэр, жимс өгөөд өнгөрүүлэх биш хүүхэд багачуудад хандсан, тэдний авьяас чадварыг нээсэн олон ажлуудыг өрнүүлэн тэмдэглэдэг. Энэ хүрээнд энэ жил Талбайн гар зургийн уралдаан, Би чадна уралдаан, Гал тоглоом биш гар зургийн уралдаан, 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн, Дугуйн уралдаан, Дүдү машины уралдаан зэрэг олон уралдаан тэмцээнийг аймгийн холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд багачуудын дунд нас насны ангилалаар зохион байгуулсан юм.


Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаарсарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Хожим Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ынЕрөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чаджээ.


Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5 дугаар сарын 8-ний өдөр батлан гаргасан байна. Монголчууд энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэхээс гадна авто машиныхаа гэрлийг асааж бяцхан үрсдээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%