Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

”Дархан Хайрхан”-уулын тахилга 6 дугаар сарын 3-нд болно

2017-06-02

Орон нутгийн тусгай хамгаалалттай “Дархан Хайрхан” уулын тайлга, тахилгын ёслолын үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 03-ний өдөр болно. Тахилгын үеэр үндэсний бөхийн барилдаан, Их нас, шүдлэн, дааган насны хурдан морины уралдаан, үндэсний сур, шагайн харваан тэмцээн Морин толгойд явагдах ажээ. 
“Дархан хайрхан” уул нь Хэнтийн нурууны салбар их Дархан, бага Дархан гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд далайн түвшнээс дээш 1239.2 метр өргөгдсөн тогтоц бүхий хайрхан юм. Энэхүү уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалын үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%