Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ

2017-06-02

Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат зөвлөлийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.
Уг арга хэмжээнд аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн, харъяатын газрын Зүүн бүс дэх газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Зэвсэгт хүчний 327, Хилийн 0132-дугаар анги, Онцгой байдлын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагууд оролцож 2016 онд шинээр батлагдсан, шинэчлэн найруулсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль тогтоомж болон түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутгаас зохион байгуулж буй ажил арга хэмжээг иргэдэд сурталчлан таниулж, хууль эрх зүйн зөвлөгөө өглөө.







АЙМГИЙН ГХУСАЗСЗ








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%