Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дүүргийн 20 дугаар хороонд мобайл технологи нэвтэрлээ

2017-06-06

     Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, ялангуяа зорилтот бүлгийнхний эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төсөл дүүргийн 20 дугаар хорооны Гэрэлт манал ӨЭМТ-д хэрэгжихээр боллоо.

     Өнөөдөр тус төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 20 дугаар хорооны Засаг дарга Р.Чогжмаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Энхмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, ДЭМБ-ын төлөөлөл, хорооны Засаг даргын Ажлын алба, иргэдийн хамт оролцов.

     Энэхүү төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, оношлуурын хамт хүлээлгэн өгсөн байна.

     Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахад хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүн ам, өрхийн бүх гишүүдэд газар дээр нь эрт илрүүлэг болон эрүүл мэндийн бусад нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлснээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хангаж байгаа юм. Мөн алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч буй иргэдэд тусламж үзүүлж байгаа өндөр ач холбогдолтой.

     Төсөл энэ оны 10 сар хүртэл хэрэгжиж, 4485 хүн хамруулахаар төлөвлөсөн бөгөөд цаашид ч үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%