Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ХАЙРХАН УУЛЫН ТАЙЛГА ТАХИЛГЫН БЭСРЭГ НААДАМ БОЛОВ

2017-06-06

Дархан-Уул аймгийн тахилгат "Дархан Хайрхан” уулыг тахих ёслол зуны тэргүүн хөхөгчин могой сарын уул хөллөсөн, шинийн есөн өлзий хутгийн Дашнямтай, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр буюу аргын тооллоор энэ сарын гуравны билэгт сайн өдөр болсон. Уламжлал ёсоор гурван насны морь, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харваа болж аваргуудаа шалгаруулсан байна.

Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас аймгийн арслан Б.Серк түрүүлж, аймгийн арслан Н.Эрдэнэчулуун үзүүрлэж, сумын заан Б.Өлзийсайхан, Аймгийн арслан Ерөөлт нар шөвгөрсөн байна. Энэ удаагийн бөхийн барилдааны түрүү, үзүүр бөхийн бай шагналыг Шарын гол сумын 2 дугаар сургуулийн 1977-1987 оны төгсөлтийн 10а ангийнхан байлжээ.

Харин үндэсний сурын харваанд нийт эрэгтэй 12 харваач, эмэгтэй 4 харваач оролцож 40 сум тавьж өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Шарын гол ХК-ний харваач Ө.Баянбаатар түрүүлсэн бол эмэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харваач Л.Болормаа оржээ. Үндэсний шагайн харваанд нийт 9 багийн 72 тамирчид оролцсоноос Багийн харваагаар нэгдүгээр байранд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын харваач Бүрэнзаяа ахлагчтай баг орсон бол Цуваа харваагаар нэгдүгээр байранд Шарын гол сумын харваач Э.Доржсүрэн оржээ. Хурдан морины уралдаанд Их нас -24, шүдлэн-19, даага насанд -19 нийт 60н морь уралдсанаас Их насанд Нуртайн Хонгор зүсмийн морь, Шүдлэн насанд Баярбатын Бор зүсмийн морь, даага насанд Н.Амарбаясгалангийн Хээр даага түрүүлж унасан хүүхэд уяасан эзнээ баярлуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%