Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ НОГООН БАЙГУУЛАМЖАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

2017-06-06

        “Шарилжгүй Дархан” аяны хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс Ерөнхийлөгчийн мод тарих өдрөөр Дархан сумын 9,10 дугаар багийн нутаг дэвсгэрт агч,голт бор зэрэг нийт 1000 ширхэг модыг 3800 м2 талбайд тарьсан юм.

         Мөн 100,000 ширхэг амьд цэцгийг нийтийн эзэмшлийн талбайд тарьж эхэлсэн зэрэг хотынхоо ногоон байгууламжид аймаг орон нутгийн зүгээс анхаарал хандуулж хөрөнгө мөнгө гарган тарьж байгаа ч зарим ухамсар муутай иргэдээс шалтгаалан тарьсан мод цэцгийг таслах явдал удаа дараа гарч байна.

Нэг нь хийж нөгөө нь сүйтгэдэг энэ байдлаас бүгдээрээ ангижирч хамтдаа хотоо ногооруулахыг уриалж байна. Таны бидний өмч болсон ногоон байгууламжаа хайрлан хамгаалъя.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%