Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ БАЙНА” ЯВУУЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 4, 5, ӨРГӨӨ, МАЛЧИН БАГУУДАД ҮРГЭЛЖЛЭВ

2017-06-06

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд Дархан сумын багуудад хэсэгчлэн зохион байгуулж байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт буюу 6 дугаар сарын 2-ны өдөр Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдийг хамруулан явуулсан бол энэ удаад Дархан сумын 4, 5, Өргөө, Малчин багуудад /2017.06.05/ зохион байгуулав.

Уг нээлттэй хэлэлцүүлэг нь уламжлалт танхимын орчинд бус харин тухайн багийн нутаг дэвсгэрт иргэддээ хүрч үйлчлэн, төрийн мэдээ мэдээллийг хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, төрийн байгууллагын цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож иргэдийн асуултад хариулсан юм. “Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн 300 хоногийн ажлын тайлан”-г Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан танилцуулав. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан “Миний гэр- Манай байр” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16 дугаар багийн нийтийн орон сууцны орцны 65 ширхэг хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30ш кодтой, дулаалгатай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр, Дархан сумын 13,14,16 дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерын системд шилжүүлэх ажлыг 40.0 сая төгрөгөөр, Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютер, энгэрийн камер, радио станц, 4 дүгээр багт цагдаагийн пост шинээр нээхэд 27.0 сая төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөжээ.

Мөн Жишиг хороолол-5 төслийг Дархан сумын 5 дугаар багт хэрэгжүүлэх ба тус багийн 20-4, 20-7 дугаар байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Эрүүл мэндийн газраас нийтийн орон сууцны 2-60 байр хүртэлх явган зам ногоон байгууламжийн ажилд нийт 51.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.

Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд Дархан сумын 5 дугаар багт 25-р цэцэрлэг шинээр ашиглалтад орж сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд хамрагдах боломжтой болсон зэрэг 4, 5, Өргөө, Малчин багуудад чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг өглөө. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс гэр хороололд хог ачилтыг сайжруулж, халуун усны газар байгуулах, Малчин багт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төв замаар хүнд даацын ачааны машин явуулахгүй байх зэрэг саналуудыг гаргасан бөгөөд иргэдийн асуултад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд газар дээр нь хариулт өгч, тодорхой саналуудыг ажил хэрэгтээ тусган ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%