Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан болохтой холбогдуулан Хурлын хороод хуралдаж санал дүгнэлтээ гаргаж ажиллаж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Эрхзүй нутгийн удирдлагыг хороо тус тус хуралдаж дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлаар хуралдлаа.
Хуралд Хурлын хороодын дарга, гишүүд Төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцсон юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр 2016 оны төсвийн гүйцэтгэл, дүүргийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцуулж Төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгч байлаа.
Хурлын хороод хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлтээ боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулах юм.