Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 14 ХОНОГ ТУТМЫН МЭДЭЭ

2017-06-06

Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг  28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар авч нэгтгэн дүгнэж Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд цаг хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна. 

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр  салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 3151  хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 1303,  эмэгтэй 1848 хүн байна.

Нийт үйлчлүүлэгчдийн  111 нь түргэн тусламж дуудсан, 3040 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд  биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж  30 хүнд , шар буюу тулгамдсан тохиолдол 141 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 296 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 2648 хүнд тус тус үзүүлж биеийн байдлыг  эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцаасан 3045, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 43, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн 21, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн 2, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 40 үүнээс УНТЭ-т 9, УГТЭ-2, ЭХЭМҮТ-д 4, ГССЗҮТ-д 17, АНЭ-т 6, бусад эмнэлэгт-2 өвчтөн тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан тухай мэдээг эрүүл мэндийн байгууллагууд ирүүлээд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%