Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​Нүдний кабинетад хэрэгцээт тоног төхөөрөмж хандивлав

2017-06-07

Франц улсын “Аксион Монголи” төрийн бус байгууллагаас Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетад нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ. Үүнд Nidek 2000 auto contact tonometr буюу нүдний даралтыг хэмждэг аппарат, nidek auto refractometer төхөөрөмж буюу нүдний харааг шалгаж хугарлыг тогтоодог тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэхүү төрийн бус байгууллага өмнө нь Улаанбаатар хотын зарим дүүрэг, аймгийн төвүүдэд нүдний эмгэг оношлох, эмчлэх, дурангийн хагалгаа хийх, тоног төхөөрөмж, эмч нарын боловсролыг сайжруулах зэрэг тусламжийн үйл ажиллагаа явуулдаг ажээ. өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар Франц улсын эмч нарт хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа. Нүдний кабинетын эмч нарын хэлж байгаагаар эдгээр хэрэгслүүдийг авснаар үзлэг оношилгоо хийх бүрэн боломжтой болж байгаа ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%