Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид сургалтад хамрагдлаа

2017-06-08

Монгол улсын Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сар 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн гол зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Хууль зүйн дотоод хэргийн яам, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс хамтран өнөөдөр /2017.06.08/ Захиргааны ерөнхий хуулиар 2017 онд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг явууллаа. Сургалтад орон нутгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх 120 гаруй албан хаагчид хамрагдсан юм. Тус хууль нь 14 бүлэг 108 зүйл заалттай ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%