Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 8-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-06-08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 8-р хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 6-р сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа. ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит Наймдугаар хуралдаанд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Очирбат хүрэлцэн ирж аймгийн төв Зуунмод хотноо зохион байгуулагдаж байгаа "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцууллаа. 
Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар:
1.Сумдын ИТХ-уудын материалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай
2.Иргэний зөвлөлийн мэдээлэл, түүний үйл ажиллагааг дүгнэх урамшуулал олгох журам батлах тухай
3.Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын "Аюулгүйн бүс" тогтоох тухай
4.Аймгийн хог хаягдлыг бууруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3-р үе шатны төлөвлөгөөний төслийн мэдээлэл
5.Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах тухай 
6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай 
7.Боловсрол Соёл урлагийн газрын мэдээлэл
8.Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэж 5 тогтоол баталж, хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгч, аймгийн хог хаягдлыг бууруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3-р үе шатны төлөвлөгөөний төслийн мэдээлэлийн асуудлыг дахин танилцуулахаар буцаасан шийдвэрүүдийг гаргалаа.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%