Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БИ ИЙМ ШАВЬТАЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЖЭЭ

2017-06-09

Дархан сумын 16 дугаар сургуулийн захирал Б.Даваанямын санаачлагаар 2016-2017 оны хичээлийн жилд “Би ийм шавьтай хөтөлбөрийг өөрийн сургууль дээрээ хэрэгжүүлжээ. Багш нарын суралцагчдынхаа төлөөх бүтээлч зүтгэлийг нээн илрүүлэх, урамшуулах. суралцагчдын хөгжлийг дэмжих багшийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Суралцагчдыг сурах үйлд сонирхолтой, сурах арга барилд сургахад багшийн оролцоог дээшлүүлэх гол зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний хугацаанд хийгдсэн сургалтын болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны хамгийн шилдэг үр дүнг шалгаруулсан уг хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 73-н багш оролцжээ. Хөтөлбөрийн нэгдүгээр байранд улсад 29 жил ажилласан гадаад хэлний багш Б.Энхбаяр, 2 дугаар байранд улсад 20-н жил ажилласан Түүх нийгмийн ухааны багш Б.Ариунтуяа, улсад 29-н жил ажилласан бага ангийн багш Ж.Отгонцэцэг нар оржээ. Харин 3 дугаар байранд дуу хөгжмийн багш О.Октябрь, бага боловсролын багш Б.Должин, гадаад хэлний багш М.Долгормаа нар орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%