Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2017-2018 ОНЫ АЙМГИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГДЛЭЭ

2017-06-09

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны аймгийн хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа 6-р сарын 07-нд Аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Хэлэлцээрт Аймгийн нутгийн удирдлагийг төлөөлж Засаг дарга Ж.Батжаргал, Ажилтны эрх ашгийг төлөөлж Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Оюун, ажил олгогчдын эрх ашгийг төлөөлж Аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Р.Алтанцэцэг нар гарын үсэг зурлаа. Талууд хэлэлцээрийг бүлэг, заалт бүрээр хэлэлцэн гарсан саналуудыг тусгаж өнөөдөр ийнхүү харилцан тохиролцож, баталгаажууллаа. Энэ удаагийн ХНЗГТалт 2017-2018 оны аймгийн хэлэлцээр нь таван бүлэг, 23 заалттайгаар хоёр жилийн хугацаанд нийгмийн зөвшлийн талууд хамтран хэрэгжүүлэх юм.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны аймгийн хэлэлцээрт “Ажилтай Орлоготой Иргэн” урианы жилийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, эрүүл аюулгүй орчинд ажиллах талаар мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ажиллах хүч гаргах, Мэргэжлийн боловсрол, сургалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцож санал нэгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%