Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗАРЛАСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ “ГЭРЭЛТЭЙ” ӨЭМТ ШАЛГАРЧ САНХҮҮЖИЛТЭЭ АВЧЭЭ

2017-06-13

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2016” зөвлөгөөнийг өнгөрсөн онд амжилттай зохион явуулсан. Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулан өгсөн. Энэхүү төсөл хөтөлбөрт Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 сая төгрөгийн “Умайн хүзүүний өмөнгийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг оношлогоо эмчилгээг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх” төслийг ирүүлэн шалгарчээ. Төслийн санхүүжилтээр тус өрхийн эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, Пап-ийн шинжилгээний материал хийх тэргэнцэр, сандлыг авсан байна. Тус өрхийн эрүүл мэндийн төвд ашиглагдаж байсан эмэгтэйчүүдийн үзлэгийн ор нь ашиглалтаас гараад 20-н жил болсон аж. Тийм ч учраас энэхүү төслийг бичиж умай хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг явуулах боломжтой болохын зэрэгцээ илэрсэн өвчлөлийг эмчилж эрүүлжүүлэх ач холбогдолтой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%