Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЧ, АЖИЛЛАГСАДТАЙ УУЛЗАВ

2017-06-13

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг шинээр боловсруулж батлуулсан хууль эрх зүй, хөтөлбөрүүдээ аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагчдад тайлагнаж цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Цаг үеэ олсон олон чухал бодлогын бичиг баримтуудыг боловсруулан шийдвэрлэсэн эрүүл мэндийн сайдад эмч эмнэлгийн ажилчид талархал илэрхийлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, эмч ажиллагсдын цалин нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, Эрүүл мэндийн хуулийн дагуу 3-5 жилд 1 удаа авдаг тэтгэмжийг өгөхгүй байгаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нь шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн энэ үеэр “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Н.Өнөрбаяр, Ш.Баярмаа, Д.Саранчимэг, У.Цэдэвдагва, Д.Батцэцэг нарыг шагнасан бол Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух” бичгээр лаборант П.Эрдэнэ-Очир, сувилагч Б.Пүрэвсүрэн, С.Наранчимэг Л.Эрдэнэчимэг нарыг шагнаж урамшуулсан бөгөөд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын хажуугийн гэрэл, увч, памп зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1559
617 / 40%
490 / 31%
219 / 14%
233 / 15%