Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
А.Цогцэцэг Дархан-Уул аймгийн Орхон сумын эрүүл мэндийн үйл ажиллагаатай
танилцлаа. Орхон сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг танилцуулсны
дараагаар 187 сая төгрөгийн өртөгтэй Сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн
зураг төсвийг танилцуулж дэмжихийг хүссэн юм. Эрүүл мэндийн Сайд эрүүл мэндийн
бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ
тус төвд сорьц тээвэрлэлтийн сав, 20-н эмийн санг бэлэглэлээ. Мөн бага эмч
Н.Мөнхтөр, тогооч Н.Энхцэцэг нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол
тэмдгээр шагнаж урамшуулжээ.