Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ХОРООДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛ, ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙГ УРАМШУУЛАХ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2017-06-14

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаан энэ сарын  сарын 13-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСЗАСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүү Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа  нар оролцлоо. 

Энэ удаагийн хуралдаанаар  Хороодын Урьдчилан сэргийлэх багийн ажлыг дүгнэж тавдугаар сарын урамшуулал олгох, Хороодын хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж тавдугаар сарын урамшууллыг олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах, Нийтийн эргүүлүүдэд ажлын малгай нийлүүлэхэд шаардагдах зардал гаргах тухай төслийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа гишүүдэд танилцуулсан юм. 

Гишүүд хороодын Урьдчилан сэргийлэх багийн ахлагч, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, багийн бүрэлдэхүүнд тавдугаар сарын урамшуулал олгох асуудлыг гишүүдийн 100%-ийн саналаар баталлаа. Мөн үеэр 19 хорооны Гудамж байрны нийтийн эргүүлүүдийг шагнах саналыг дэмжиж баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%