Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ ЗАР МЭДЭЭЛЭЛ

2017-06-14

Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн Хөтөлбөр, төсөл арга, хэмжээ ангилалын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл нь аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэн, уялдсан байх шаардлагатай.
Төсөл хүлээн авах чиглэл: Дэд бүтэц, нийгмийн бодлогын чиглэлээр
Төсөл хүлээн авах хугацаа: 2017 оны 06-р сарын 14-ний өдрөөс эхлэн 2017 оны 07-р сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд
Санхүүжилтийн хэмжээ: Иргэн дээд хэмжээ 3.0 сая хүртэл, Төрийн бус байгууллага дээд хэмжээ 5.0 сая хүртэл төгрөг байна.
Иргэн, ТББ-д тавигдах шаардлагууд:
- Хэрэгжүүлэх төсөл нь багийн ИНХ-аар хэлэлцэгдсэн, тухайн багт хийгдэх ажлуудын ирэмбэ жагсаалтанд орсон байх,
- Төслийн 70 хувиас дээш нь капиталжих /биет эд, зүйлс/, 30 хүртлэх хувь нь /биет бус/ байхаар тусгагдсан байх,
- Татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх,
- Тухайн үйл ажиллагааг явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэлтэй байх

Бүрдүүлэх материал:
- Дэмжлэг хүссэн хүсэлт
- Төсөл
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Татварын албаны тодорхойлолт
- Тухайн төсөл хэрэгжихтэй холбогдуулан оршин суугчдаас авсан санал, хүсэлтийг хавсаргасан байх
- Төсөл хэрэгжих байршлын одоогийн байгаа зураг

Дэлгэрэнгүй мэдээллийг Дархан сумын ЗДТГ-ын Хөтөлбөр, төсөл жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээс авна уу: Утас: 99399090

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%