Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өвөрхангай аймгийн 10 сумын мал эмнэлэг 50 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангагдлаа

2017-06-15

Мерси Кор нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд LTS2 төслийн хүрээнд зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг 2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 хооронд (80 хоног) зарласан.  
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй санхүүжилтээр хийгдэж  буй тус төслийн шалгаруулалтанд 15 аймгийн нийт 98 төслийн санал ирсний дундаас зуд болох магадлал бүхий 10 аймгийн төслийг шалгаруулан нэг бүр нь 50 сая буюу нийт 500 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн  буцалтгүй тусламжыг олгоод байна. Энэхүү төсөлд Өвөрхангай аймгийн “Зос хангай” мал эмнэлгийн илгээсэн төсөл шалгарч 10 суманд буюу Бүрд, Бат-Өлзий, Өлзийт сумдад лабораторын тоног төхөөрөмж, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдад бог малын зөөвөрлөдөг төмөр хашааг гардуулан өглөө. Энэхүү төхөөрөмжүүд нь малыг эрүүлжүүлэх,  аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр тус дэм болно гэдгийг албаны хүмүүс ярьж байна.