Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-06-16

        Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал /2017.06.15/ Цагдаагийн газарт зохион байгуулагдлаа.  
Тус хурлаар “Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаар” аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн Хөтөлбөрийн их эмч М.Гансүх, “Сургуулийн хүрээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар” ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй, “Байгууллагын хүрээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар”  УБТЗамын Дархан Татах хэсгийн дарга Н.Батболд нар тус тус мэдээлэл тавьсан юм.Дархан-Уул аймгийн 103 хүлээн авахаар нийт дуудлага 4944 дуудлага ирснээс 327 дуудлага нь архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага байна. 
Тиймээс Аймгийн ЭМГ-аас архидах согтуурахтай тэмцэх зорилгын хүрээнд хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд тухайлбал НААҮГ,ОБГ, ДДЦС-3 албан байгууллагуудад  4 сарын хугацаанд архи, тамхигүй хамт олон сургалтыг 120 ажилчдад хийж, 15 архины хамааралтай ажилчдыг сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээнд хамруулсан бөгөөд 4 хүн буюу 26% нь архинаас татгалзсан үр дүн гарчээ. 
Мөн Дархан сумын 5  өрхийн ЭМТ,  4 байгууллага,  3 ЕБС , 4 Их дээд сургуультай хамтарч нийт  2071 хүнд  3 сэдвээр  сургалт  хийж, мэдлэг олгосон. Эрүүлжүүлэн саатуулах байран сард 4 удаа нийт хагас жилийн хугацаанд 20 удаагийн уулзалтаар  300  хүнд сургалт мэдээлэл өгснөөс өөрийн сайн дураар  22 хүн буюу 7,33% архинаас татгалзах эмчилгээ хийлгэж байна.
Архины хамааралтай иргэдийн судалгааг хийсэн ба Дархан сумын 15 өрхийн эрүүл мэндийн төв, Орхон, Хонгор, Шарын гол сумын эрүүл мэндийн төвүүдийн өрхийн судалгаагаар 152 хүн архинд донтох өвчтэй байсан. Үүнээс орон гэргүй, орц фодвальд амьдардаг 42 хүн байна. Наркологийн эмчийн хяналтад 52 хүн байна.   
Харин ХААИС нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Оюутан цагдаа”  хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлж буй нь оюутнуудын дунд архидалт, тамхидалт, хэрэг зөрчил эрс буурч, ихээхэн үр дүнд хүрч байгаа тухай ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй ярьж байлаа. 
Түүнчлэн аймгийн ГХУСАЗСЗ нь гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд  тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-уудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч байгаа юм. 
Тухайлбал УБТЗамын Дархан Татах хэсгийн удирдлагуудад удаа дараалан хамтран ажиллах санал тавьсан бөгөөд өнөөдрийн хуралд тус байгууллага хангалттай мэдээллийг өгч чадсангүй хэмээн Зөвлөлийн гишүүд үзлээ. 
Тиймээс  тухайн байгууллагын удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай хамтран ажиллах тухай албан шаардлага хүргүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%