Аймгийн Засаг дарга 7 хоног бүрийн баасан гаригт иргэдтэй ганцаарчилж уулздаг уламжлалтай. Энэхүү уулзалтын үеэр Дархан сумын Малчин багийн харьяат Эрдэнэ-Очирын Мөнхцэцэг өөрийн гэсэн газартай болох хүсэлтийг тавьж өнөөдөр биеллээ олж байна. Мөнхцэцэг нь хэдийгээр Малчин багийн харьяат боловч Дархан сумын 1 дүгээр багт айлын хашаанд аж төрдөг бөгөөд 7-16 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон группд байдаг эмэгтэй ажээ. Тус эмэгтэйд туслах үүргийг аймгийн Засаг дарга Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэг болгосон байна. Энэ дагуу тус хэлтсийн харьяанд байдаг агентлагууд нэгдэн энэхүү эмэгтэйд тусалж байна. Төрийн байгууллагууд нэгдэн хамтын хүчээр өрх толгойлсон эмэгтэйд тусалж Дархан сумын 1 дүгээр багийн пионерийн 14 дүгээр гудамжны 88 тоотод суух албан ёсны хаягтай болголоо. Өрх толгойлсон эмэгтэйд туслах ажилд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, ГХБХБГ, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газар, Дархан зам тээвэр, ХХААГ, Янжмаа захиралтай Хангай захын захиргаа, иргэн Отгонсүрэн нар хамтран гэр бүлийн хэрэгцээнд зориулалттай 627 м2 талбайтай өмчлөлийн газрын гэрчилгээг олгохын зэрэгцээ хашааг барьж өгсөн юм.