Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАНАЙ АЙМАГТ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

2017-06-20

Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 28, А/49, А-141 дүгээр хамтарсан захирамжын дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, зөрчлийн тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн байгууллагуудын алба хаагчдад мэдлэг олгох сургалтыг  /2017.06.19/ явууллаа. Сургалтад Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны Шүүх, Прокурорын газар, Тагнуулын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хуулийн байгууллагын 300 гаруй алба хаагчид хамрагдаж байна. Сургалт2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%