Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Л.Ариунтуяа нар тус хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвд 5,850,000 төгрөгийн үнэ бүхий Шарлага эмчилгээний аппарат, Хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат, Зүрхний бичлэгийн аппарат гардуулан өглөө.
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэхүү тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн тухай дурдаад дүүргийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллаж байгааг онцолсон юм.
Энэ үеэр тус өрхийн эмнэлгийн хамт олон дүүргийн удирдлагуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.