Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа нар өнөөдөр 14 дүгээр хорооны 126 дугаар цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Чингэлтэй дүүргээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр 126 дугаар цэцэрлэгт 4 бүлэг 100 ортой өргөтгөл баригдаж байгаа юм.
Тус барилгын гүйцэтгэгч компианаар “Их даян бүүвэй” ХХК ажиллаж байгаа бөгөөд 8 дугаар сард ашиглалт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай гүйцэтгэгч компаны захирал хэлж байлаа.