Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ-ИРГЭНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2017-06-21

Өнөөдөр буюу энэ сарын 21-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-11 дүгээр хороодын иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Эрх зүйн боловсрол-Иргэний хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Чингэлтэй дүүргийн иргэдэд шинээр батлагдсан хуулиудын талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Монголын мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм. 

Сургалтыг УИХ-ын Тамгын газрын ахлах референт "Д.Ядамжав, “Шихихутуг ХЗДС”-ийн Эрүүгийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, П.Баянбаатар, “Шихихутуг ХЗДС”-ийн захиргааны эрхзүйн тэнхимийн багш "Ц.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын референт" Э.Бат-Эрдэнэ,  Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэгийн сургагч багш Б.Эрдэнэбат, Д.Батбаяр нар шинээр батлагдсан хуулиудын талаар, хууль иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх, хуулийн шинэлэг тал, ач холбогдлын талаар иргэдтэй санал бодлоо солилцож мэдээлэл хийлээ. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%