Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УБ-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН 4 УРСГАЛ БҮХИЙ АВТОЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТ БОЛОВ

2017-06-22

100 мянга гаруй хүн амтай Дархан хотын иргэдийн хүсэн хүлээсэн Улаанбаатар Дарханыг холбосон авто замын шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус замаар хоногтоо 3800-4000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд авто замд огцом эргэлт, тойруу ихтэй үзэгдэх орчин хангалтгүй өгсүүр ураа ихтэй бөгөөд авто замд хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх зэргээс осол аваар ихээр гардаг байна. Тиймээс Монгол улсын засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, “3+2” эдийн засгийн дунд коридорын төслөөс 2 урсгалтай 204,6 км авто замын засвар шинэчлэлтийг хийхээр болжээ. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг төсөл 2019 онд хэрэгжиж дуусах бөгөөд 1 дүгээр зэрэглэлийн 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийн сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлаж шинэчилснээр нэгдүгээр зэрэглэлийн, дундаа тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээтэй зам болох юм. Ингэснээр осол аваар буурч тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэх ажээ. Цаашдаа олон улсын тээвэрлэлт явуулах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зам болж байгаагаараа ач холбогдолтой юм. 2 урсгалтай замыг 4-н урсгалтай болгох энэхүү Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замын ажил 2019 онд бүрэн дуусах ажээ. Алтан шар зам маань өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%