Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2017-06-22

Аймгийн Засаг даргын санаачлагаар Нөхөн үржихүйн насны /15-49/ 23 мянга гаруй эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, эмчлэн эрүүлжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, баталлаа. Хөтөлбөр нь 4 зорилт, 22 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий аймгийн хэмжээний томоохон хөтөлбөр боллоо. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг цусны даралт ихсэлт, цихрийн шижин хэв шинж-2, хөх, умайн хүзүүний хавдар, элэгний В, С вирус, бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ, ДОХ, тэмбүү зэрэг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилт тавьснаараа онцлог, өндөр ач холбогдолтой юм.
4 жилийн хугацаанд тодорхой үе шаттай хэрэгжүүлснээр хүрэх үр дүн нь Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдийн хяналт сайжирч, өвчлөл, эндэгдэл буурна гэж  тодорхойлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%