Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАВ

2017-06-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2017.06.23/ болж “Ажлын хэсэг байгуулах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Тодруулбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 20.1.7 дахь заалт, УИХ-ын 2017 оны “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” 39 дүгээр тогтоолд заасан байдаг. 
Үүнийг үндэслэн Тэргүүлэгчдийн хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдийн дунд хэлэлцүүлж, уулзалт зохион байгуулж, гарсан санал дүгнэлтийг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Уг ажлын хэсгийг аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ ахлах бөгөөд хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд олон нийтийн дунд зохион байгуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%