Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГЕМОДИАЛЕЗ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЭЭГДЛЭЭ

2017-06-23

Төв аймагт бөөрний орлуулах эмчилгээ буюу гемодиалез эмчилгээний тасаг нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон тус яамны газрын дарга нар болон аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо. Эрүүл мэндийн яамнаас хөрөнгө шийдэж тус тасагт нэн шаардлагатай гемодиалезийн 2 ширхэг апаратыг дагалдах хэрэгслийнх нь хамт шийдвэрлэсэн байна.2

Тус тасаг нээгдсэнээр бөөр орлуулах эмчилгээний төрөл болох урт хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиализын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн амьдарч байгаа газраа хүлээгдэл чирэгдэлгүйгээр гемодиализын тусламжийг чанартайгаар иргэдэд үзүүлэх юм. Аймгийн хэмжээнд 120 орчим хүн хяналтад байдаг ба үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн байдаг байна. Тус иргэд өмнө нь гемодиалез эмчилгээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Өмнөговь аймаг руу хуваарьлагдаж эмчлүүлдэг байжээ.1

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%