Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ТӨВ ЗУУНМОД СУМЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГ БҮРЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

2017-06-25

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Зуунмод сумын Соёл амралтын хүрээлэнд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хүүхдийн парк, усан оргилуур, зам талбайн тохижолтуудыг хийж байна.4

Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг “Од-Орд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд одоо байгаа бетон талбайд стандарт хөл бөмбөгийн зүлэг, амрах байр, сагсан бөмбөгийн талбайн тохижилтууд хийгдэж байна.1

Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, хашааны ажил, гинжит тойруулга, машин, морин тойруулга зэрэг тоглоомын сэргээн засварлалт, бага насны хүүхдийн тоглоомыг шинээр суурилуулах ажлыг “ТЭТҮ” ХХК, усан оргилуурын барилгын ажлыг “Тонгил” ХХК, зүлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажлыг “Тахил төгөл” ХХК, нийтийн бие засах газар барих ажлыг “Төв чандмань-ДЭХГ” ОНӨУҮГ тус тус хийж гүйцэтгэж байна. Эдгээр ажлууд наадмын өмнө дуусч ашиглалтад орно.35

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9546
7866 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%