Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 28-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
Зөвлөгөөний эхэнд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийж үүрэг даалгавар өгөв.
Мөн үеэр Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.