Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2017-06-29

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 33 Төлөөлөгчөөс 29 Төлөөлөгч оролцож 87,8 хувийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал 2016 оны төсвийн гүйцэтгэлийн орлогын хэмжээг 65,9 тэрбум төгрөгөөр, аймгийн 2017 оны төсвийн тодотголыг 123,6 тэрбум төгрөгөөр баталлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмал /шавар/  ашиглах хүсэлт гаргаж буй зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж тус асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтоор ашигт малтмалын тээвэрлэлт хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ачааны авто машинаас авах төлбөрийн хэмжээ тогтоосон тогтоолыг шинэчлэн баталлаа.

Даланзадгад-Цогтцэций чиглэлийн 59.6 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлэх зорилгоор элс, хайрга ашигласны төлбөрийг зам барих зориулалтаар 2017 оныг дуустал 65 хувиар бууруулан тогтоолоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс С.Цэрэнбаяр, Б.Мөнхбат, Т.Буян-Өлзий нарыг чөлөөлж, Р.Сэддорж, Л.Батчулуун, Н.Энхбат нарыг Тэргүүлэгчээр сонголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%