Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Онон хурд-10" амжилттай зохион байгуулагдлаа

2017-06-30

2017 оны 06 дугаар сарын 28

             Монголчуудын эртний уламжилалт тэмцээний нэг нь морины уралдаан юм. Энэхүү уламжлалаа дээдлэх нутгийн ахмад хүлэгчдээ алдаршуулах зорилгоор зохион байгуулагдаж байсан “Онон хурд” бүсийн уралдаан энэ жил 10 дахь удаагаа Дашийн Юндэндоржийн нэрэмжит болгон амжилттай зохион байгуулагдлаа.

Онон хурд уралдааныг анх өвгөн уяач Дагвын Алтангэрэлийн нэрэмжит болгон 1999 онд түүний үр хүүхдүүд тухайлбал  аймгийн алдарт уяач А.Бэх-Очирын санаачлагаар Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгууласнаас хойш 2 жил тутамд зохион байгуулагдсаар өдийг хүрсэн байна. Тус уралдаанд анх зөвхөн Их насны морь уралддаг байсан бол оролцогчдын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр наадмын хүрээ тэлж Соёолон насны морьд нэмж уралддаг болсноор 2 насанд уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулан уралддаг болсон байна.

Онон хурд-10” уралдааныг нээлтийн арга хэмжээнд аймгийн алдарт уяач А.Бэх-Очир, Сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, үе үеийн зохион байгуулагчдын үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн сумын ардын авьястнууд, Багануур дүүргийн “Монгол аяалгуу” хамтлаг ая дуугаа оргөсөн бөгөөд “Онон хурд-5”  наадмаар зохиогдон энэхүү наадмын сүлд дуу болсон “Онон хурдын унага” /үг: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн, ая: СТА Ч.Бямбасүрэн/ дууг СТА Ч.Бямбасүрэн, сумын соёлын төвийн эрхлэгч дуучин Ц.Баярхүү нар хамран дуулж эгшиглүүллээ. Дараагийн наадмыг Дамдины Цэдэвийн /Урьдий/ үр хүүхдүүд зохион байгуулахаар болсон байна.

Тус наадмыг ивээн тэтгэж  зохион байгуулсан он дарааллаар:

1.    “Онон хурд -1”- Дагвийн Алтангэрэлийн үр хүүхдүүд

2.    “Онон хурд -2”- Цэндийн Ичинхорлоо

3.    “Онон хурд -3”- Б.Жанцангийн ач хүү Чимэддоржийн Эрдэнэхишигт

4.    “Онон хурд -4”- Шаравын Сэдэд

5.    “Онон хурд -5”- Намсрайн Намжилдоржийн үр хүүхдүүд

6.    “Онон хурд -6”- Гончигийн Содном, А.Дугаржавын үр хүүхдүүд

7.    “Онон хурд -7”- Ё.Цэдэнгийн үр хүүхдүүд

8.    “Онон хурд -8”- Галдангийн Тогтохын үр хүүхдүүд

9.    “Онон хурд -9”- Чимэдийн Жигмэдийн үр хүүхдүүд

10. “Онон хурд -10”- Дашийн Юндэндорж

наадмын эргэн тойронд







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%