Монгол улсын ерөнхийлөгчийн
сонгуулийн дахин санал хураалт 7-р сарын 7-ны өдөр болохтой уялдуулан энэ
жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголтын хугацаа урагшилж 7 дугаар
сарын 1-нээс 4-ны дотор явагдахаар болжээ. Энэ жил аймгийн хэмжээнд 1509сурагч
ерөнхий боловсролын сургууль төгссөнөөс 1455 хүүхэд шалгуулжээ. Өмнөх
жилүүдэдтөгссөн төгсөгчидтэй нийлээд нийт 1551 шалгуулагч элсэлтийн ерөнхий
шалгалт өгсөн байна. 7 дугаар сарын нэгний дотор элсэгчдийг бүртгэн батламжаа
тарааж, 2-нд ур чадварын шалгалт, 3-4-ны хооронд хуваарь тараалтыг хийж дуусах
ажээ. Төгсөгчдөд анхааруулахад их дээд сургуулиудаас зөвхөн МУИС, Санхүү эдийн
засгийн дээд сургуулиуд бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах юм байна. Мөн
шалгуулагч өөрийн харьяа аймагт дүүрэгт байрлах сургуулиа төгсөөгүй бол заавал
өөрийн харьяа оршин сууж байгаа газартаа очиж хуваариа сонгодог байсан бол энэ
жилийн тухайд өөрийн төгссөн сургуулиасаа хуваариа авах боломжтой болжээ.