Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРАН УЛСАД МАХ ЭКСПОРТОЛЖ 150 ИРГЭН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЛОО

2017-06-30

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байгаа билээ. Хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний нөөцийг ашиглах, мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд аяны үндсэн зорилго чиглэж байна. 
Аяны хүрээнд алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. “Мах маркет” ХХК, “Зэргэр интернэшнл” ХХК зэрэг манай мах боловсруулах үйлдвэрүүд зорилтот шинэ зах зээлд монгол хонины махыг экспортолж эхлээд байна. Өнөөдөр /2017.06.30/ “Эко фүүд трейд” ХХК нь Иран улсад 4000 тонн мах экспортлох гэрээг байгуулан “Дархан меат фүүдс” мах боловсруулах үйлдвэрт бэлтгэж, эхний ачилтаа хийлээ. Иран улсруу мах экспортлосоноор манай аймагт 150-н иргэн шинээр ажлын байртай болж байна. 
Иран Улсад монгол хонины махыг экспортлох боломж нээгдсэнээр худалдан авах чадвар өндөртэй шинэ зах зээлд нэвтрэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Хамгийн гол нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%