Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бүгд найрамдах Солонгос Улсын Сорогсан Үндэсний паркын нэрэмжит мэдээллийн төвийн нээлт боллоо

2017-07-03

2017 оны 06 дугаар сарын 29.

Хэнтий аймгийн Батширээт суман дахь Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын Онон хэсгийн Мэдээлэл сургалт сурталчилгааны төвд Бүгд найрамдах Солонгос Улсын Сорогсан Үндэсний паркын нэрэмжит мэдээллийн төвийн нээлт болж, бэсрэг наадам зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын үндэсний паркийн дарга Пак Бован, Сорагсан Үндэсний паркын дарга Ким Жун Уан, Хан хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, сумын ЗДаргын орлогч Б.Алтангэрэл  нар оролцлоо.

Энэхүү бэсрэг наадмын арга хэмжээнд хүүхэд багачуудын дунд насны ангиллаар бөхийн барилдаан мөн дааганы уралдаан зохион байгуулж  иргэд хөдөлмөрчид хүүхэд багачууд баярласан сайхан наадам болж өндөрлөсөн.
Та бүхнийг Хан Хэнтийн УТХГ-ын Онон хэсгийн МССТөвд ирж Сорогсан үндэсний паркийн нэрэмжит Мэдээллийн төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
МССТөвийн эрхлэгч Ц.Одбаясах мэдэгдлээ.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%